Хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан 146 кг алтыг илрүүлжээ

2024 оны 4 сарын 09

Arslan.mn

Энэ даваа гарагт Хонконгийн эрх баригчид машины эд анги хэлбэрээр давуулах гэж байсан 146 кг алтыг илрүүлсэн талаараа мэдээллээ. Үүнийг тус улсын хилээр хууль бусаар давуулах гэж оролдсон хамгийн их хэмжээний алт гэлээ. Тодруулбал, 10 сая ам.долларын үнэ бүхий энэхүү металлыг өнгөрсөн сарын сүүлээр Япон руу хөөрөх гэж байсан ачаа тээврийн нисэх онгоцноос илрүүлсэн бөгөөд одоогоор уг хэрэгтэй холбогдуулан 31 настай эрэгтэй шалгаж эхлээд байгаа юм. Тус улсын хуулиар контрбандын хэрэгт холбогдсон хүнд долоо хүртэл жилийн хорих ял оноодог.

Гуравдугаар сарын 27-ны өдөр Япон улс руу ачигдах гэж байсан хоёр ширхэг агаарын компрессор машиныг гаалийн ажилтнууд шалгажээ. Шалгалтын явцад машинуудын бүтэц, жин зэрэг нь сэжигтэй байсан тул нарийвчлан шалгасан байна. Гэтэл машинуудын араа, боолт, хөдөлгүүрийн хэсэг зэрэг эд ангиудыг алтаар цутгаж, өнгөлөн далдалсан нь илэрчээ. Татвар төлөхөөс зугтах зорилготой Японы гэмт хэргийн бүлэглэл уг тээврийн цаана байж болзошгүй хэмээн Хонконгийн эрх баригчид үзэж байгаа ажээ. Хонконг бол алт арилжааны дэлхийн томоохон төвүүдийн билээ.

Arslan.mn

Эх сурвалж: www.scmp.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656046
0 эможи

Хонгконг
хууль бус алт
хил
япон
машины эд анги

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up