Криштиан Роналдо зохиогчийн эрхийн асуудлаар шүүхэд дуудагдаж магадгүй
2014 оны 8 сарын 03
Дэлхийн алдартай хөлбөмбөгчин Криштиан Роналдо эрчүүдэд зориулсан дотоож гаргаж,“CR7” гэж нэрлээд байгаа. Гэтэл Криштиан энэхүү “CR7” брэндтэй холбоотойгоор шүүхэд очиж магадгүй болоод байна. Учир нь АНУ-ын фитнесийн дасгалжуулагч Кристофер Ренци мөн “CR7” гэсэн дотоожийг 2009 оноос Америкт үйлдвэрлэж байгаа төдийгүй зохиогчийн эрхээ авсан аж.
Ингэснээр Криштиан Роналдо өөрийн бүтээгдэхүүнээ АНУ-д зарж чадахгүй байгаа гэнэ. Тэр ч бүү хэл нэрт хөлбөмбөгч бусдын брэндийг хууль бусаар ашигласан хэргээр шүүхэд ч очиж магадгүй болжээ.Харин Криштианагийн төлөөлөгчид Ренцид хандаж зохиогчийн эрхээ зарахыг нэг бус удаа хүссэн ч америк эр зөвшөөрөхгүй өдий хүрчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6560
0 эможи