Хятадад 1998 оноос хойших хамгийн том үер болж, 800 хүнийг нүүлгэлээ

2024 оны 4 сарын 08

Хятадын өмнөд нутгийн зарим хэсэгт хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаар үер болоод байна. Энэхүү үер нь Хятадад 1998 оноос хойш бүртгэгдэж байгаа хамгийн том үерт тооцогдоод байгаа юм. Нөхцөл байдал хүндэрсэн Хятадын өмнөд хэсэгт үерийн улмаас 800 хүнийг нүүлгэсэн байна. 

Arslan.mn

Ням гарагийн өглөөний 09:00 цаг гэхэд усны түвшин анхааруулах түвшнээс 4.07 метр нэмэгдээд байгааг Бэй мөрний эрэг дагуу орших Йиндэ хошууны хэмжилтийн станцаас мэдээлсэн. Улмаар байшин барилгууд үерт автаж эхэлсэн учир Бээжингийн Усны нөөцийн яам дөрөвдүгээр түвшний онцгой байдлын арга хэмжээг эхлүүлсэн юм.

Хятад улс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх 4 шатлалтай бөгөөд сүүлийн хоёр өдөр дараалан 4-р шатлалын түгшүүрийг зарласан байдалтай байна. Нэгдүгээр түвшний түгшүүр нь хамгийн хүнд түвшинд тооцогддог аж.

Ням гарагийн үд дундын орчимд 832 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байсан. Цаг уурын байгууллагын мэдээлснээр Жянши, Фүжянь, Гуандун мужийн зарим нутгаар Даваа гаригийн 14:00 цаг хүртэл аадар бороо орох төлөвтэй байгаа аж.

 

Эх сурвалж: www.scmp.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655994
0 эможи

Хятад
үер

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up