Үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байснаас болж хүний аминд хүрсэн гэжээ
2024 оны 4 сарын 04
Уржигдар буюу мягмар гарагт Финланд улсын нэгэн дунд сургуульд 12 настай хүү галт зэвсэгтэй ирэн халдлага үйлдсэн хэрэг гарсан билээ. Улмаар нэг сурагч амиа алдаж, хоёр сурагч шархдаад байсан.
Цагдаа нар хүүг саатуулан урьдчилсан байдлаар мэдүүлэг авч, шалтгааныг тодруулахаар ажиллаж байсан бөгөөд энэ хэрэг үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас болжээ гэдгийг нь өчигдөр олж тогтоожээ.
Тодруулбал, Финланд улсын нийслэл Хельсинки хотын ойролцоох тус сургуульд халдлага үйлдсэн хүү өөрийгөө дээрэлхүүлдэг байснаа хүлээсэн байна. Ийнхүү хүү ойрын хамаатныхаа эзэмшлийн гар бууг аллагад ашиглажээ.
Тус улсын цагдаагийн байгууллага “Сэжигтэн өөрийгөө дээрэлхэлтийн хохирогч байсныг мэдүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад энэ мэдүүлэг үнэн болох нь тогтоогдсон” хэмээн мэдэгдсэн бол тус сургуулийн удирдлага дээрэлхэлтийн талаар мэдэж байсан эсэх асуултад Вантаа хотын захиргааны төлөөлөгч хариулахаас татгалзжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
655906
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс