Өнөө өглөө Тайваньд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Өнөөдөр өглөө Тайванийн эрэг орчим 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Япон улсын Окинава мужийн өмнөд эрэг орчимд гурван метрийн өндөртэй цүнами үүсэж болзошгүйг анхаарууллаа.

Урьдчилсан тооцооллоор гурван метр өндөртэй цүнами гэж байгаа ч үүнээс нэмэгдэж болзошгүйг цаг уурын байгууллагаас мэдээлж байна. 

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас Тайпэй хотын хэд хэдэн газар цахилгаан тасарч, барилга нурсан байна. Харин хазайсан барилгад 8 хүн гацсан байна.

Газар хөдлөлт Тайванийн бүх хэсгээр мэдрэгдсэн байна. Хүмүүс гэмтэж бэртсэн болон амиа алдсан талаар мэдээлэл одоогоор байхгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
655864
4 эможи

Зочин
2024-04-03 20:08
Найдвартай барилга, дэд бүтэцтэй байна шүү
keyboard_arrow_up