Казахстанд үерийн улмаас 11000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

2024 оны 4 сарын 01

Arslan.mn

Казахстанд шар усны үер буусны улмаас 11.3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын Онцгой байдлын яам мэдээлжээ. 

Өнөөдрийн байдлаар түр байруудад 5.5 мянга орчим хүн байрлаж байгаа ба усанд автсан 40 зам, гүүр, 39 замын даланг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Зам харилцаа тасарсан суурин газруудтай холбоо тогтоож, шаардлагатай хоол хүнс, эм тарианы нөөцийг газар дээр нь бүрдүүлжээ.

Онцгой байдлын бүсэд байгаа хүмүүст 24 цагийн турш тусламж үзүүлэхэд 7000 гаруй хүн оролцож байгаа бөгөөд ус шавхагч төхөөрөмж, завь, нисэх онгоц зэрэг 2000 гаруй техник хэрэгсэл ашиглаж байна.

Arslan.mn

Одоогийн байдлаар Актюбин, Костанай, Баруун Казахстан, Абай, Улытау, Акмол мужуудад онц байдал зарлаад байна.

Үерт сүйдсэн байшингуудыг сэргээн засварлах ажилд шаардагдах хөрөнгө мөнгийг Засгийн газар, орон нутгийн захиргааны байгууллагуудын нөөцөөс гаргахаар шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655806
0 эможи

keyboard_arrow_up