Москвагийн халдлагад өртсөн байгууламж Дональд Трамптай холбоотой гэнэ
Баасан гарагт террорист халдлагад өртсөн Москвагийн “Crocus City Hall” байгууламж нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай холбоотой юм байна.
Уг байгууламжид концертын танхимаас гадна худалдааны төв, хурал чуулган, үзэсгэлэн шоу, олон нийтийн арга хэмжээний танхим байдаг.
2009 онд энэ байгууламжийг Оросын нөлөө бүхий барилгын бизнесмэн Арас Агаларов нээж байжээ. Тэрбээр Дональд Трамптай ойр холбоотой гэгддэг хүн.
68 настай Агаларов нь Азербайжанд төрсөн, ОХУ-ын иргэн юм. Түүний эзэмшдэг Crocus Group нь тансаг ангилал, зугаа цэнгээний үл хөдлөх хөрөнгөөр мэргэшсэн байгууллага ажээ.
Дональд Трампын хувьд 2013 он “Crocus City Hall” төвд өөрийн эзэмшлийн “Miss Universe” тэмцээнийг зохион байгуулж байв.
Тухайн үед тэр ерөнхийлөгч Путинийг урьсан тухай хэвлэлд ярьж байсан ч арга хэмжээний үеэр үзэгдээгүй юм.
Эх сурвалж: AFP
|