Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 87.8 хувиар дахин сонгогдлоо

2024 оны 3 сарын 18

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болж өнгөрлөлөө.

Урьдчилсан байдлаар Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 87.8 хувиар дахин сонгогдлоо.

Ингэснээр 71 настай Путин дахин зургаан жил буюу 2030 он хүртэл ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна.

Түүний энэ сонгуульд авсан санал нь Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойших Оросын түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа ажээ.

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд 2008 оноос хойш анх удаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж буй. Тодруулбал, ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн ерөнхийлөгч, бие даан нэр дэвшиж буй Владимир Путин нар юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655434
3 эможи

keyboard_arrow_up