МETA: Өргөн хүрээг хамарсан “техникийн асуудал“ гарч, тасалдлыг хоёр цагийн дотор шийдвэрлэж чадлаа

2024 оны 3 сарын 06

Arslan.mn

Мета-гийн Facebook, Instagram зэрэг платформууд мягмар гаргийн орой олон мянган хэрэглэгчдийг хамарч тасалдсан бөгөөд үүнийг "техникийн асуудал" гэж нэрлэсэн байна.

Тэгвэл тус компаниас үүнийг хоёр цаг орчмын дотор асуудлыг шийдвэрлэсэн хэмээн мэдэгдэв.

 

Интернэтийн доголдлыг хянадаг Down Detector платформын мэдээлснээр, дэлхий даяар Meta-гийн хэд хэдэн платформ дээр томоохон саатал гарсан талаар мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, Facebook ажиллахгүй байна гэсэн 500 мянга орчим гомдол ирсэн бол 70 мянган хэрэглэгч Instagram ажиллахгүй байна гэж гомдлыг ирүүлжээ.

“Манай үйлчилгээнд нэвтрэхэд асуудалтай байгааг бид мэдэж байгаа. Бид яг одоо уг асуудал дээр ажиллаж байна” гэж Meta-гийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун X /хуучнаар Twitter/ хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Цагаан ордны зүгээс ч мөн энэ асуудалд хяналт тавьж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: СИИ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
655212
1 эможи

keyboard_arrow_up