Хятадад бага насны 2 хүүхдээ цонхоор шидэж хөнөөсөн хосыг цаазаар авчээ
2020 онд Хятадын Чунцин хотод бага насны хүүхдүүдийг цонхоор шидсэн хэрэг гарсан нь олон нийтийг цочирдуулсан билээ.
Тодруулбал, хүүхдүүдийн эцэг Жан Бо нь Е Ченчен гэх эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж эхнэрээсээ салжээ. Эхэндээ хүүхэдтэй гэдгээ нууж байсан боловч Е мэдсэн цагаасаа хүүхдүүдийг хөнөөхийг шаардаж эхэлсэн байна. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сард Жан, Е нар үгсэн хуйвалдаж хоёр настай охин, нэг настай хүүг 15 давхраас шидэн амийг нь хөнөөжээ.
2021 оны арванхоёрдугаар сард шүүхээс тэдэнд цаазаар авах ял оноосныг өнгөрсөн лхагва гарагт гүйцэтгэжээ.
Хүүхдүүдийн ээж Чен Мэйлин пүрэв гарагийн орой "Манай гэр бүлийг гурван жил гаруй тарчлааж байсан хар дарсан зүүд эцэстээ төгслөө" гэж мэдэгджээ.