Марк Зукерберг Фэйсбүүк, Инстаграмаас болж хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлалт гуйв
Өчигдөр буюу Лхагва гарагт "Meta" компанийн захирал Марк Зукерберг АНУ-ын Сенатын сонсголын үеэр цахим сүлжээнээс болж хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлалт гуйжээ.
Тус сонсголд Meta, Snap, Discord, X, TikTok таван компанийн гүйцэтгэх захирлууд оролцсон бөгөөд хууль тогтоогчид тэднээс “Хүүхдүүдийг цахим орчинд хамгаалахын тулд юу хийж байгаа”-г нь тодруулах зорилготой сонсголыг хийжээ.
Сонсголд сошиал платформын нөлөөгөөр амиа алдсан болон эрүүл мэндээр хохирсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон байна.. Тэд гартаа хүүхдүүдийнхээ гэрэл зургийг барьсан байв.
Марк Зукерберг мэдүүлгийн үеэр босож, хүүхдүүдийн гэр бүлийнхнээс уучлалт гуйсан юм. "Та бүгдийн туулсан бүх зүйлд уучлалт гуйж байна. Үүнийг хэн ч туулах ёсгүй" гэсэн байна.
Эх сурвалж: BBC
|