Хайди Клам: Чи үнэхээр өндөр зэрэглэлийнх. Би чиний дуулж байгааг долоо хоногийн 24 цаг сонсоод ч уйдахгүй
"America's Got Talent: Fantasy League" шоуны хагас финалийн үзүүлбэрүүд гарч эхэллээ. Монголд зохиогдсон "Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Хэйдигийн багийн нэг гишүүн болж энэхүү шатанд өрсөлдөж буй бөгөөд өнөөдөр үзүүлбэр нь цацагдаад байна.
Тэрээр анх Бренда Лигийн дуулж, дараа нь Элвис Пресли, Вилли Нелсон, Pet Shop Boys зэрэг уран бүтээлчид коверлон хүргэж байсан "Always on my mind" дууг дуулжээ.
О.Энх-Эрдэнийг сонгож авсан шүүгч Хайди Клам “Чи үнэхээр өндөр зэрэглэлийнх. Чиний хоолой үнэхээр үзэсгэлэнтэй бас намуухан. Яг л Майкл Бубле шиг. Би чиний дуулж байгааг долоо хоногийн 24 цаг сонсоод ч уйдахгүй” хэмээжээ.
Шүүгч Саймон Коуэлл “Илүү эрч хүчтэй дууны сонголт хийсэн бол дээр байлаа. Уйтгартай сонсогдсон” гэжээ.