Оросын уран гулгагч Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг 4 жилээр хаслаа

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

ОХУ-ын уран гулгагч Камила Валиева Бээжин-2022 өвлийн олимпийн үеэр допингтой нэр холбогдсон.

Тэгвэл Спортын арбитрын шүүхийн мөрдөн байцаалтын явцад Валиева допинг хэрэглэсэн нь тогтоогдож, тэмцээн уралдаанд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулав.

CAS-ын шийдвэрт Валиеваг допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэм буруутай гэж үзжээ. Ингээд эерэг тест авсан өдрөөс хойш буюу 2021 оны арванхоёрдугаар сараас хойш дөрвөн жилийн хугацаагаар эрхээ хасуулж байна. Валиевагийн энэ хугацаанд авсан бүх шагнал, цолыг (багийн тэмцээнд Европын аварга, Олимпын аварга цолыг оруулаад) хураана. Шүүх шийдвэр гаргахдаа ОХУ-ын допингийн эсрэг дүрмийг баримталсан гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
654379
2 эможи

keyboard_arrow_up