Тоёота компаний Land Cruiser-300, Hilux загварын машины хөдөлгүүрт зөрчил гарсан тул үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

Toyota компанийн охин компани болох "Toyota Industries"-ийн үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрийг гэрчилгээжүүлэх туршилтын явцад зөрчил илэрсэн тул Hilux, Land Cruiser 300 зэрэг 10 загварын автомашины нийлүүлэлтийг зогсоохоор шийдвэрлэжээ. 

Дизель хөдөлгүүрийн хүчин чадлын талаарх мэдээллийг хуурамчаар үйлдсэн болохыг мөрдөн шалгах тусгай комиссын шалгалтаар тогтоожээ.

"Гэрчилгээжүүлэн баталгаажуулах туршилтын явцад бөөнөөр үйлдвэрлэхэд ашигладаг программаас өөр программ хангамж бүхий жолоодлогын цахим нэгж ашиглан хөдөлгүүрийн хүчийг хэмжсэн" гэж компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ. 

2022 онд эдгээр загварын 84,000 ширхэг машин борлогджээ.

Дээрх мэдээ цацагдсаны дараа Toyota Industries компанийн хувьцаа 6 хувиар унасан байна.

Arslan.mn

Мөн Японы дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам мөн илэрсэн зөрчлийн улмаас Toyota Industries-ийн үйлдвэрийг шалгана гэдгээ мэдэгджээ.

Toyota-гийн өөр нэг охин компани болох Hino Motors Ltd. тээврийн байгууллагуудад утаа, түлшний хэмнэлтийн талаар хуурамч мэдээлэл өгсөн гэдгээ 2022 оны гуравдугаар сард хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: Kyodo
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
6
wow an post
1
yay an post
1
sad an post
3
ouch an post
2
confuse an post
2
angry an post
9
654371
35 эможи

Zochin
2024-02-02 21:09
300 muu ym bnle
Зочин
2024-02-01 07:24
МОНГОЛООР БОЛ "БИЧИГ ЦААСНЫ" ДОТООДЫН ХОЁР ХЭЛТЭСИЙН ЗӨРЧИЛ, ГЭХЭЭР Л ЮМ БАЙНЛЭЭШТ.ТЭРНЭЭС ЯГ МОТОРТОЙ ЯМАРЧ ХАМААГҮЙ.
Зочин
2024-01-31 23:10
Монголд байдаг TOYOTA SALES компанид гомдол гаргахад ерөөс лйлгодогүй юм уу тэс хөндлөн зүйл яриад дутагдлыг хүлээж авдаггүй юм билээ. Тоёота компаний захирлын мэдэгдлийг засаад л хөрвүүлчихсэн б сан. Монголчууд бас хэлийг ойлгодог техникийн мэдлэгтэй шүү.
Зочин
2024-01-31 18:21
Ланд 300 авсан хүн хямруулаад зарж бсан но г н мэдээд зарж
Зочин
2024-01-31 13:07
Яг авахын даваан дээр асуудал гарчээ. Аливаа худалдааг цаг хугацааг харж байж хийдэг болохыг харуулж байна даа,
Зочин
2024-01-31 06:33
Ээ япон л ингэхээр хэнд ч итгэх арга алгам байна даа
Зочин
2024-01-30 22:46
Дизел хөдөлгүүртэй автомашин гэж бна тавлах яахав үйлдвэрлэгч орон алдаагаа дорно засна ямарч асуудалгүй
Зочин
2024-01-30 18:34
Зөвхөн дизель хөдөлгүүр л дээ
Сунжи
2024-01-30 18:08
300 ингээд үнэ унаад хог боллөө хаха
Irg
2024-01-30 17:47
Medee erthen zarchihsaan dilert n gomdol gargaad uchraa oloogui
Зочин
2024-01-30 16:17
Undur yos surtahuuntai humuus yumaa. Manai Mongolchuud bol shal yambii nogoon autobus avchihaad l tsoo shine geeed shaagaaad l zogsjiine
keyboard_arrow_up