ОХУ-ын Новосибирск хотод ОНЦ БАЙДАЛ зарлалаа

2024 оны 1 сарын 20

Arslan.mn

ОХУ-ын Новосибирск хотод Баасан гарагт халаалтын шугамд гарсан хэд хэдэн эвдрэл гэмтэлтэй холбогдуулан онц байдал зарлажээ.

“Харамсалтай нь халаалтын системд эвдрэл гэмтэл гарсны улмаас нөхцөл байдал улам муудлаа” гэж Новосибирск мужийн захирагч Андрей Травников өөрийн Телеграм хуудсанд бичсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус хотын нэг дүүргийн дулааны шугамын гурван хэсэг задарсан байжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт тус хотын хэд хэдэн газрын дулааны шугам хагарснаас олон зуун айл өрх халаалтгүй болж, гудамж талбай халуун усаар үерлэж байна.

Хотын захиргаанаас  гэмтлийг засварлахаар  ажиллаж байгаа ч халаалт хэзээ сэргэх талаар хугацаа хэлээгүй байна.

Эх сурвалж: The Moscow Times
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
654166
2 эможи

зангараа
2024-01-20 23:08
Кк социализмын үеийн орос технологи монголд ч байгаа ккк.
keyboard_arrow_up