Япон: Газар хөдлөлтийн улмаас 180 хүн амиа алдаж, 120 гаруй иргэн сураггүй алга болжээ

2024 оны 1 сарын 09

Arslan.mn

Япон улсын Ишикава мужид энэ сарын 01 /2024.01.01/-нд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 180-д хүрч, 120 гаруй хүн сураггүй алга болоод байгаа талаар NHK суваг мэдээлжээ. Мөн  газар хөдлөлтийн гамшгийн улмаас Японы Важима хотод 200 гаруй байшин барилга шатжээ.

Мөн 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш олон хоног өнгөрч байгаа ч ард иргэдээ сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг Японы Цаг уурын агентлаг анхааруулсаар байгаа аж. Учир нь Японы газар хөдлөлтийн 0-7 хүртэлх шатлалаар тав болон түүнээс дээш түвшний хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653908
0 эможи

keyboard_arrow_up