ЯПОН: Газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоо 276-д хүрчээ

2024 оны 1 сарын 08

Arslan.mn

Япон улсад энэ сарын 01-ний өдөр болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.08/ амиа алдсан хүний тоо 276-т хүрч, 240 гаруй хүн сураггүй болж, 565 хүн гэмтэж бэртээд байна. 

Ишикава мужид өнгөрөгч ням гарагт их хэмжээний цас орж, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд хоол, хүнс болон тусламжийн бараа хүргэх ажилд хүндрэл учруулж, хугацаа их алдаж байгааг аврах багийнхан мэдээлжээ.

Ишикава мужийн албаныхны мэдээлж байгаагаар нийт 1390 барилга, байгууламж эвдэрч сүйрсэн аж. Гал сөнөөгчид болон эрэн хайх, аврах багийнхан Анамизү хотод нурсан байшингийн дор дарагдсан байж болзошгүй есөн хүнийг аврахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653879
0 эможи

keyboard_arrow_up