ЯПОН I Газар хөдөлснөөс 5 хоногийн дараа өндөр настай эмэгтэй аврагджээ

2024 оны 1 сарын 07

Arslan.mn

Японы Ишикава мужийн Ното хойгт хүчтэй газар хөдлөлт болсноос тав гаруй хоногийн дараа  байшингийн нуранги дороос 90 гаруй насны эмэгтэйг аварчээ.

Аврах багийнхан түүнийг Сүзү хотын хоёр давхар байшингийн нуранги дороос олжээ. Тус хотын сүйдсэн байшинд амьд хүн байна гэсэн дуудлага ирсний дараа 100 аврагчийг илгээж, улмаар настай эмэгтэйг нурангиас гаргаж чадсан байна. 

2024 оны эхний өдөр болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо бямба гаргийн оройны байдлаар 126-д хүрч, 210 хүн сураггүй хэвээр байна.

Ням гарагт буюу өнөөдөр газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт бороо үргэлжлэн орох тул аврах ажиллагааг улам хүндрүүлж болзошгүй байгаа бөгөөд бага зэргийн бороо ч хөрсний гулгалт үүсгэж болзошгүйг эрх баригчид анхааруулжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653845
1 эможи

keyboard_arrow_up