ЯПОН I Газар хөдөлснөөс хойш 72 цагийн дараа өндөр настай эмэгтэйг аварчээ

2024 оны 1 сарын 05

Arslan.mn

Японы аврагчид төв нутгийн Ишикава мужид болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан байшингийн доороос 80 гаруй насны эмэгтэйг аварчээ.

Аврагчдын мэдээлснээр, эмэгтэй ухаантай, хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэжээ. Тэд эмэгтэйг Ното хойгт хүчтэй газар хөдөлснөөс 72 гаруй цагийн дараа олж, аварсан байна.

Хоёр давхар байшингийн нэг давхар нурсан байсан ба амьд үлдсэн эмэгтэй тэнд гацсан байжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653804
0 эможи

keyboard_arrow_up