Иракийн Засгийн газарт АНУ 5000 ширхэг AGM-114 Hellfire пуужин хандивлана
2014 оны 8 сарын 01
Лалын хэт даврагч бүлэглэлтэй дайтаж буй Иракийн Засгийн газарт АНУ 5000 ширхэг AGM-114 Hellfire пуужин болон 700 мянган ам.доллартай тэнцэх цэргийн тусламж үзүүлэхээр болжээ. Албаны хүмүүсийн мэдээлсэнээр Hellfire нь нисдэг тэрэгнээс харвах систем бүхий пуужин бөгөөд Иракийн Засгийн газар хүсэлт тавьсаны учир ийн тохиролцоонд хүрч нийлүүлэхээр болсон байна.
Өмнө нь Иракт уг пуужин 780-г хандивлаж байжээ. Дахин 5000 ширхэг пуужинг нэмж илгээхээ мэдэгдсэн ч, хэзээ илгээх нь одоогоор тодорхойгүй байна. Иракт Лалын хэт даврагч бүлэглэл “Лалын улс” олон хотыг эзэлж, хяналтдаа авсан бүс нутагтаа “Халифын вант улс” байгуулснаа зарлаж байсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6538
0 эможи