Токиогийн онгоцны буудалд болсон ослын улмаас 5 хүн амь үрэгджээ
2024 оны 1 сарын 03
Мягмар гарагт Японы нийслэлийн Ханеда нисэх онгоцны буудлын хөөрөх зурваст зорчигч тээврийн онгоц, эргийн хамгаалалтын жижиг онгоцтой мөргөлдсөн осол гарсан.
"Japan Airlines" компанийн онгоцонд зорчиж явсан 367 зорчигчийг галаас аварч, түргэн хугацаанд нүүлгэн шилжүүлсэн ч эргийн хамгаалалтын онгоцонд байсан таван хүн амиа алджээ.
Зорчигч тээврийн Airbus A350 нисэх онгоцонд явсан 17 хүн хөнгөн бэртэл авсан тухай мэдээллээ.
Эргийн хамгаалалтын онгоц өмнөх өдөр нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн Ното хотод тусламжийн ачаа хүргэхээр нисэх зурвасаа хүлээж байжээ.
Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс хоёр онгоц яагаад нэг хөөрөх зурваст байсныг шалгаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653747
0 эможи
Ханд
2024-01-03 09:27
Харин ч ёстой мундаг бна ш дээ 397 хүн аварна гэдэг түүхэнд байхгүй гавьяа хөөрхий 5 хүнд эмэгнэл илэрхийлье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс