ШУУРХАЙ: Japan Airlines компанийн нисэх онгоц шатаж, 367 зорчигчийг нүүлгэн шилжүүлжээ

2024 оны 1 сарын 02

Arslan.mn

Өнөөдөр оройн 17:47 цагт Токио хотын Ханеда буудалд газардах үедээ Japan Airlines компанийн зорчигч тээврийн нисэх онгоц галд автжээ.

Хийлдэг гулсуур ашиглан онгоцноос  367 зорчигчийг эсэн мэнд нүүлгэн шилжүүлснийг сүүлд NHK суваг харуулсан байна.

Хэдийгээр гал сөнөөгчид ослын газарт ажиллаж байгаа ч онгоц бүхэлдээ шатаж дууссан байна.

Харин онгоцонд 367 зорчигчоос гадна нислэгийн багийн 12 гишүүн явсан бөгөөд  онгоцны багийн таван гишүүн яасан талаар мэдээлэл ирээгүй байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
653739
1 эможи

keyboard_arrow_up