Японд болсон газар хөдлөлтийн улмаас зургаан хүн АМИА АЛДЖЭЭ

2024 оны 1 сарын 02

Arslan.mn

Даваа гарагт Японы төв хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтлээ. Цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан ч газар хөдлөлтийн улмаас түймэр дэгдэж 100 гаруй байшин барилга галд өртөөд байна. 

Барилгуудын нурангийг цэвэрлэх, авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул далайн эрэг орчмын оршин суугчдыг гэр рүүгээ буцаж ирэхгүй байхыг орон нутгийн эрх баригчид анхааруулж байна.

Ишикава мужийн Важима хотод өнөөдөр 07 цагийн байдлаар түймэр ассаар байгаа аж. 

Шинэ оны эхний өдөр болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв нь Токио хотоос 300 км-ийн зайд Хоншю арлын баруун эрэгт хавьцаа далайн 10 км-ийн гүнд байсан ч нийслэлийн барилгуудад хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
653729
1 эможи

keyboard_arrow_up