Оросын ерөнхийлөгчийн сонгуульд 30 гаруй хүн нэр дэвшинэ

2023 оны 12 сарын 26

Arslan.mn

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 30 гаруй хүн нэрээ дэвшүүлэх гэж байгаа тул сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй гэж Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мэдэгджээ.

"Ерөнхийлөгчийн сонгуульд нэг бус хүн нэрээ дэвшүүлэх нь тодорхой учраас сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болно. Ямартай ч одоогоор 30 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгөөд байна" гэж хэлсэн байна. 

Одоогийн байдлаар, нэр дэвшигчид зохион байгуулалтын үеийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, улс төрийн намууд их хурлаа хийж байгаа аж.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653633
0 эможи

keyboard_arrow_up