“The MongolZ“ дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй “Complexity Gaming“ багийг хожиж хэсгээсээ гарлаа

2023 оны 12 сарын 17

Arslan.mn

CS2 тоглоомын "ESL Challenger at DreamHack Atlanta 2023" тэмцээн АНУ-ын Атланта хотын "Georgia World Congress Center"-т гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. 

Тус тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож буй манай улсын "The MongolZ" баг "А" хэсэгт хоёр хожил байгуулж "Play off" шатанд шалгарлаа. Тэд хэсгийн эхний тоглолтоо дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгддэг "Complexity Gaming" багтай тоглож 16:14 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан. Харин хоёр дахь тоглолтдоо дэлхийн чансааны 19 дүгээр байрт бичигдэж буй Apeks багтай тулалдаж 6:13 онооны харьцаатайгаар ялагдсанаар хэсгийнхээ гуравдугаар байр руу унасан.

Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо BO3 журмаар "Complexity Gaming" багтай өнгөрсөн шөнө хийж, 2:0-оор (Inferno 13-3, Overpass 13-8) хожсоноор "Play off" шатанд шалгарав. 

"Play off" шатны тоглолтууд "BO3"-аар хасагдах журмын дагуу зохион байгуулагдана. "The MongolZ" багийн хувьд дэлхийн чансаанд 10 дугаар байрт бичигдэж буй Virtus.pro багтай өнөө шөнө 01:00 цагийн үед тоглоно. Хэрэв ялбал тус тэмцээний аваргын төлөө Apeks болон Monte багийн аль хожсонтой нь хүч эзэх юм. 

"ESL Challenger at DreamHack Atlanta 2023" тэмцээн нь 100,000 ам.долларын шагналын сантай. Түрүүлсэн баг нь "ESL Pro League Season 19" тоглох эрх, 50,000 ам.долларын эзэн болно. 

"The MongolZ" багийн хувьд "ESL Pro League Season 19"-д тоглох эрхээ авчихсан бөгөөд энэ тэмцээн нь дэлхийн чансаа ахиулах ач холбогдолтой юм. Тэд одоогоор дэлхийн чансааны 53 дугаар байрт 28 оноотойгоор бичигдэж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653455
1 эможи

keyboard_arrow_up