К.Роналду 2023 оны 50 дахь гоолоо орууллаа
2023 оны 12 сарын 12
Португалын шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду 2023 оны 50 дахь гоолоо орууллаа.
Уг тоглолтод “Аль-Наср” клуб өрсөлдөгч “Аль-Шабаб” багийг 5:2 онооны харьцаагаар буулгаж авснаар Саудын Арабын “King Cup” тэмцээний хагас шигшээд шалгарчээ.
“Реал Мадрид”, “Манчестер Юнайтед”-ын довтлогч асан тэрбээр тоглолтын хоёрдугаар хагаст багийнхаа дөрөв дэх гоолыг оруулснаар энэ улиралд оруулсан гоолынх нь тоо 26 болсон бөгөөд түүнээс 16-г нь Саудын Арабын мэргэжлийн лигийн 15 тоглолтод оруулжээ.
Гурван хоногийн өмнө К.Роналду мэргэжлийн карьерынхаа 1200 дахь тоглолтоо “Аль-Рияд”-ын эсрэг хийж 4:1 онооны харьцаагаар хожсон юм. Тэрбээр уг тоглолтын үеэр нэг гоол оруулж, нэг удаа оновчтой дамжуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









653367
0 эможи
Зочин
2023-12-12 11:16
king of penalty?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс