Москвагийн цахилгааны дэд станцад дайралтын улмаас ДЭЛБЭРЭЛТ болжээ
Москвагийн Чагино цахилгаан станцын трансформаторын барилгад орон нутгийн цагаар 11-р сарын 24-ний өглөө гал гарч, тэр хавьд өтгөн утаа бүрхсэн гэж Оросын Mash Telegram суваг мэдээлэв.
20 метр өндөр барилгад 200 квадрат метр талбайг хамарсан гал гарсан учраас унтраахад хүндрэл учруулж байгаа аж.
Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Москвад ойртож буй нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг амжилттай саатуулсан гэж тус хотын захирагч Сергей Собянин өмнө нь арваннэгдүгээр сарын 19-нд мэдэгдэж байжээ.
ОХУ-ын эрх баригчид ирж буй бүх нисгэгчгүй онгоцнуудыг ихэвчлэн устгадаг талаар мэдэгддэг ч олонхи нь зорьсон зорилгодоо хүрсэн тухай хангалттай нотолгоо байдаг. Украин ихэвчлэн халдлагын ард байгааг үгүйсгэдэг гэжээ.