Amazon-ы ажилчид “хар баасан гарагт” АЖИЛ ХАЯЛТ зарлажээ

2023 оны 11 сарын 25

Arslan.mnАНУ, Их Британи, Герман, Итали, Испани улсууд дахь Amazon компанийн агуулахын ажилчид, жолооч нар цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардан “хар баасан гарагт” ажил хаялт зарлажээ.

Тухайлбал, Герман дахь түгээлтийн таван төвийн ажилчдын зарласан 24 цагийн ажил хаялт эхэлсэн байна. Их Британийн Ковентри хот дахь агуулахын 1000 гаруй ажилтан ажил хаяжээ. 

Ажил хаялтын улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, цахим худалдааны хувьд хамгийн ачаалалтай байдаг өдрүүдийн нэгэнд бараа хүргэлт саатаж болзошгүй юм.

Баасан гаргийн арилжааны явцад Amazon-ы хувьцаа 0.1 орчим хувиар буурсан байна. Он гарснаас хойш компанийн хөрөнгийн хэмжээ 75 хувиар өсөж, 1.52 их наяд долларт хүрчээ.

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652970
0 эможи

keyboard_arrow_up