Нислэгийн үеэр онгоцны хаалгыг нээхийг ЗАВДЖЭЭ
2023 оны 11 сарын 24
Өмнөд Солонгосын "Korean Air" компанийн нислэгийн үеэр онгоцны яаралтай тусламжийн хаалгыг онгойлгохыг завдсан эмэгтэйг саатуулан шалгаж эхэлжээ.
Тодруулбал, тухайн эмэгтэй Нью-Йоркоос Инчон руу нисч байсан онгоцны хаалгыг хүчээр онгойлгохыг завдсан бөгөөд хар тамхи хэрэглэсэн байж магадгүй аж.
Онгоц ниссэнээс хойш 10 цаг орчмын дараа яаралтай тусламжийн гарцыг олон удаа нээхийг оролдсон байжээ.
Онгоц газардсаны дараа тухайн эмэгтэйд хар тамхины шинжилгээ хийсэн бөгөөд сэжигтнээс хууль бус бодис илэрсэн тул түүнийг шууд баривчилжээ.
Эх сурвалж: koreatimes.co.kr
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652932
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс