БНСУ-д ажилладаг ИРГЭН: Өнөөдөр Солонгост нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй

2023 оны 11 сарын 16

Arslan.mn

БНСУ-д ажилладаг сэтгүүлч Э.Ижилболд сошиал орчинд дараах сэтгэгдэлийг оруулжээ. Тэрбээр " Өнөөдөр өдөр 13:10 минутаас 13:35 минутын хооронд Солонгост нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй! Яагаад гэвэл өнөөдөр Солонгост төгсөх шалгалтын чухал өдөр!
Ирээдүйгээ ингэж л бэлдэж байна.

Өнөөдөр өглөө солонгост сургуулийн ойролцоо энд тэндгүй цагдаа, түргэн тусламж, онцгой байдлынхан бэлэн байдалтай байгааг харж болно.

Солонгост сурагчдын хувьд төгсөх шалгалт гэдэг "хамгийн том" шалгалт.

Ер нь солонгос орон даяараа хүлээн зөвшөөрөгдсөн "хамгийн том шалгалт" гээд хэлэхэд буруудахгүй болов уу.
Ямар сайндаа англи хэлний сонсголын шалгалтын үеэр сурагчдын анхаарал сарнина хэмээн онгоц нисэж буухыг бүрэн хориглоховдээ!

Буух гэж байгаа онгоцууд ойролцоогоор 30 минут орчим агаарт хүлээгдэнэ гэсэн үг. Үүгээр зогсохгүй замын түгжрэл үүсч сурагчдыг шалгалтаас нь хоцрохоос урьдчилан сэргийлж ихэнх албан байгууллага 10:00 цагт ажлаа эхлүүлнэ.

Бага ангийн сурагчид ч гэсэн 10 цагт хичээл орж эхлэнэ.

Энэ тэнд цагдаа, онцгой байдлынхан бэлэн байдалтай байж, хоцорч буй сурагчдыг яаралтай хүргэж өгөх үүрэг гүйцэтгэнэ.

Мотоциклтэй иргэд нэгдэн хоцорч буй сурагчдыг хүргэж өгч туслахаар энд тэндгүй бэлэн байдалтай байна.
Доод ангийн сурагчид нь өглөө эрт сургууль дээрээ цугларан төгсөх ангийн ах эгч нараа шалгалтаа амжилтаа өгөхийг хүсэн дуу дуулж, урам зориг өгнө. За тэгээд энэ өдөр их олон зүйл болно.

Өнөөдөр 504,588 сурагч төгсөх шалгалтаа өгч, дарааллын тоогоор их сургуульд орно." хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652780
1 эможи

keyboard_arrow_up