Владимир Путин 2030 он хүртэл төрийн ЭРХ БАРИНА

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Владимир Путин ирэх оны гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, 2030 он хүртэл төрийн эрхийг барихаар шийдсэн тухай Reuters агентлаг мэдээллээ. 

Кремлийн нэрээ нууцалсан эх сурвалж Путины зөвлөхүүд сонгуулийн кампанит ажилд бэлтгэж эхэлсэн тухай тус агентлагт өгүүлжээ. Тэрээр сүүлчийн санал асуулгаар иргэдийн 80 хувь нь түүнийг дэмжиж байгаа тул сонгуулийн үр дүнд эргэлзэх хэрэггүй гэжээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч энэ асуудлаар ямар ч мэдэгдэл гаргаагүй, ямар ч сонгуулийн кампанит ажил зарлаагүй байна” гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны гуравдугаар сарын гурав дахь ням гарагт буюу 17-ний өдөр болох товтой байна.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652566
1 эможи

keyboard_arrow_up