Брак Обама хууль зөрчжээ

2014 оны 7 сарын 31

АНУ-ын Конгрессын танхимын гишүүд Ерөнхийлөгч Барак Обамаг эрх мэдлээ урвуулан ашигласан, улс орны хууль тогтоомжийг зөрчсөнд буруутгаж, түүнд хариуцлага тооцохыг дэмжсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Энэхүү шийдвэрийг Конгрессийн танхимын 225 гишүүн дэмжсэн санал өгсөн бол, 84 гишүүн эсрэг саналаа өгч, 26 гишүүн санал өгөхөөс татгалзсан тухай Цагаан ордноос мэдээллээ. Хуульчид Ерөнхийлөгчийнхөө эсрэг шаардлагатай хууль эрх зүйн баримт бичгийг бэлтгэж эхэлжээ. Обамаг АНУ-ын хууль зөрчсөн болон Конгрессийн зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа шийдвэр гаргасан гэж буруутгаж буй. 2013 оны эцсээр Ерөнхийлөгч “ObamaCare” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлсэн гэж үзжээ. Харин Ерөнхийлөгч энэ талаар “Би юу ч ойлгохгүй байна” хэмээсэн байна. Ерөнхийлөгчийн эсрэг заргыг өнгөрсөн сард АНУ-ын Конгрессын танхимын гишүүн Жон Бейнер гаргасан юм. Тэрбээр “АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгч хуулийг чанд мөрдөх үүрэгтэй гэж тодорхой заасан. Обама хуулийг дагах биш, зөрчиж байна. Түүний бодлого Америкийн ирээдүйд заналхийлж байна” гэж хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6512
0 эможи
keyboard_arrow_up