Мароккод 6.8 магнитудын газар хөдөлж, 300 орчим иргэн амиа алджээ
2023 оны 9 сарын 09
Өчигдөр шөнө 23:00 цагийн үед Мароккод 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 296 иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус газар хөдлөлтийг АНУ-ын Геологийн алба Хойд Африкт тохиолдсон хамгийн хүчтэй чичирхийлэл хэмээн тэмдэглэсэн байна.
Одоогийн байдлаар 153 хүн шархадсан байна. Амиа алдагсдын дийлэнх нь уулархаг нутагт амьдардаг иргэн байсан хэмээн Ройтерс агентлагт мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
650644
6 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс