Ким Жон Ун ОХУ-д айлчилж Владимир Путинтэй уулзана
2023 оны 9 сарын 05
Энэ сард БНАСАУ-ын удирдагч Кин Жон Ун ОХУ-д айлчлан, зэвсэг нийлүүлэх асуудлаарВладимир Путинтэй уулзах болсон байна.
Ким уламжлал ёсоор хуягт галт тэргээрээ ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн очих аж.
Долдугаар сард Пёньянд айлчлах үеэрээ ОХУ-ын батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу зэвсэг нийлүүлэх асуудлыг хөндсөн гэх мэдээлэл байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Ким Жон Ун энэ хэлэлцээг үргэлжлүүлж, удирдагчдын түвшинд хүргэх тухай мэдээлэл бидэнд байгаа” гэсэн юм.
Украинд дайн эхэлсэн цагаас хойш АНУ болон Европын холбоотнууд Умард Солонгосын дэглэм ОХУ-д зэвсэг нийлүүлж болзошгүйг олон удаа анхааруулж байв.
Эх сурвалж: Telegraph
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650487
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс