АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг ТҮҮХЭН ЯЛАГДАЛ хүлээлээ
							 2023 оны 9 сарын 04						
						
					
Өчигдөр буюу ням гарагт Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй АНУ-ын шигшээ баг, Литва улсын багт хожигдож дуулиан тарилаа.
Тэмцээний эхний хагасыг Литвачууд 17 онооны илүүтэй дуусгасан бол хоёрдугаар хагаст Америкчуудын тоглолт сэргэсэн ч оноогоор өрсөлдөгчөө гүйцэж чадаагүй юм.
Гэхдээ хоёр баг тэмцээнээ цааш үргэлжлүүлэн, нэгдүгээрт бичигдсэн Литвагийн баг Мягмар гарагт Сербийн шигшээ багтай, хоёрдугаарт бичигдсэн АНУ-ын баг Италийн шигшээ багтай хагас шигшээ шатанд өрсөлдөнө.
Литва улсын хувьд түүхэндээ гурав дахь удаагаа АНУ-ын багийг хожиж байгаа аж.
| Эх сурвалж: CNN
 | 
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
2
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								650429
								
								
							2 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр