Энэ өдөр 18 настай Ральф Самуэльсон усны цана санаачилсан өдөр
2014 оны 7 сарын 31
1922 оны долдугаар сарын 31-ний өдөр хүн төрөлхтөн анх удаа усны цанаар гулгажээ. Тодруулбал, АНУ-ын иргэн 18 настай Ральф Самуэльсон цанаар гулгах тун дуртай нэгэн байсан бөгөөд өвөл болохыг хүлээж тэсэлгүй усан дээр туршиж үзсэн нь тус спортын эхлэл болжээ. Усны цана нь гол, нуур, далай тэнгист болдгоороо бусад усан спортоос ялгардаг бөгөөд 1972 оны олимпын төрөлд багтсан байна. Энэ төрлийн спортын түүхэн дэх хамгийн өхөөрдөм тамирчин нь Твигги хэмээх бяцхан хэрэм юм. 1979 оноос эхлэн олонд танигдсан энэ хэрэм усны цанын хамгийн алдартай тамирчдын тоонд ордог бөгөөд кино, рекламанд нэлээд хэдэн дүр бүтээсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6504
0 эможи