Өмнөд Африкийн Йоханнесбург хотод барилга шатаж 60 гаруй хүн АМЬ ҮРЭГДЖЭЭ

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

Өмнөд Африкийн Йоханнесбург хотын төвд таван давхар барилга шатаж 60 гаруй хүн амь үрэгдээд байна. Онцгой байдлын албаны мэдээлснээр түймрийн үеэр 40 гаруй хүн гэмтэж бэртжээ. 

Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байна. Барилгад гацсан иргэд байж магадгүй тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэхийг анхааруулжээ. Орон нутгийн цагаар пүрэв гарагт 01.30 цагт гал унтраах төвд дуудлага ирсэн байна. Амь үрэгдсэн хохирогчдын дунд нялх хүүхэд байжээ. Уг гал нь ойрын 20 жилд Йоханнесбург хотод тохиогоогүй гарз хохирол дагуулж буйг холбогдох хүмүүс мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650343
0 эможи

keyboard_arrow_up