РОЙТЕРС: Пап Францисын айлчлалыг хүлээж буй Монгол эмэгтэй

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.

Тэгвэл олон улсын алдартай хэвлэлийн байгууллагуудын нэг болох "Ройтерс" Пап Францисын айлчлалыг хүлээж буй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн, 71 настай Г.Пэрлиймааг онцолжээ.

Тэрбээр өглөө бүр цайныхаа дээжийг өргөх монгол уламжлалаа хадгалахын сацуу католик шашны залбирлаа ч хийдэг гэнэ.

Arslan.mn

18 жилийн өмнөөс уг шашныг шүтэж эхэлсэн Пэрлиймаа “Нас залуу байсан бол бүр эрт энэ шашинд нэгдэж, бусад улсын сүсэгтнүүдтэй уулзан олон шинэ зүйл үзэх байсан байх гэж боддог” гэнэ.

Мөн тэрбээр  "Католик шашны тэргүүн гэдэг утгаар түүнтэй уулзахыг ихээр хүсэж байна.  Надад  биечлэн уулзах боломж гарна гэж бодож байна." гэжээ.  

Arslan.mn

Монголчуудын 60 хувь нь шашин шүтлэгтэй ба үүний 87.1 хувь нь буддын, 5.4 нь ислам, 4.2 нь бөө мөргөл, 2.2 хувь нь католик шашин шүтдэг аж. 

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Эх сурвалж: РОЙТЕРС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650313
0 эможи

Хүн
2023-08-31 20:05
Яаая муу ерийн эмгэн бэ
Зочин
2023-08-31 17:36
Яая ёстой муу ёр гэдэг энэ байхдаа
keyboard_arrow_up