Пап Францис: Монголын уужуу, өгөөмөр ард түмэнтэй уулзахдаа баяртай байна
Монгол Улсаас Ватикантай дипломат харилцаа тогтоосон 31 жилийн хугацаанд анх удаа Пап Францис энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсад айлчлах гэж буй.
Тэгвэл Пап өчигдөр Ватиканы мөргөл залбирлын гол төв болох Гэгээн Петрийн талбайд айлдвараа айлдсан байна.
Энэ үеэр тэрээр “Хүндэт ахан дүүсээ, би Азийн зүрхэнд орших Монгол улсад хэд хоногийн хугацаатай айлчлахаар энэ пүрэв гарагт аян замдаа гарна. Энэ айлчлалыг би хүсэн хүлээж байсан. Монголын ахан дүүстээ хэлэхэд би танай улсад ах дүүгийн хувиар айлчлах гэж байгаадаа баяртай байна. Уг айлчлалд бэлтгэсэн, санаачилгыг гаргаж хэрэгжүүлж, урилга илгээсэн албаны хүмүүст талархлаа. Энэ удаагийн айлчлал нь хэдийгээр тоо хэмжээгээр цөөн ч агуу их итгэл найдвар, энэрэл нигүүлсэл дүүрэн улсад католик сүм хийдийг багтаах боломж юм. Тиймээс энэ удаагийн айлчлалыг залбиралдаа багтаахыг та бүхнээс хүсэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: APNEWS
|