В.Путин Е.Пригожиныг “авьяаслаг хүн” байсныг дурсаж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлэв

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

Вагнер бүлгийн дарга Евгений Пригожин лхагва гарагт (2023.08.23) онгоцны ослоор нас барсан гэж ОХУ- агаарын тээврийн алба мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл тус ослын талаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийж, Пригожины тухай ярьсан байна.

Энэ үеэр  Владимир Путин  Пригожиний алдаа оноог үнэлж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ ““Би Пригожиныг 90-ээд оны эхэн үеэс мэднэ. Тэр хэцүүхэн хувь тавилантай учирч ирсэн хүн, амьдралдаа хэд хэдэн ноцтой алдаа гаргаж байсан. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хичээнгүй ажиллаж ирсэн. Тэр авьяаслаг нэгэн байсан.

Вагнер группийн ажилтнууд Украины Нео-Нацист дэглэмтэй тэмцэх бидний нийтлэг үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан хүмүүс юм” гэх мэтээр дурсаж, амь үрэгдсэн бүх хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

Хэдийгээр тэр Пригожиний талаар дандаа өнгөрсөн цаг дээр ярьж, эмгэнэл илэрхийлсэн ч үхсэнийг нь шууд батлах үг хэлээгүй байна.

Мөн Оросын шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг таниулах ажиллагаа явуулж байгаа, үр дүн гарахад хугацаа шаардлагатай тухай Путин өчигдөр бас ярьсан байна.

Эх сурвалж:  BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650101
2 эможи

keyboard_arrow_up