ТАСС: В.Путин, Т.Эрдоган нар Москвад уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Турк улсын Ерөнхийлөгч Т.Эрдоган нарын уулзалт Орос улсад болно гэж телевизийн NTV суваг эх сурвалжуудын мэдээллийг эш татан мэдээлжээ.
Ерөнхийлөгч Эрдоганы Орос улсад хийхээр төлөвлөж буй айлчлал нь үр тарианы хэлцлийг сэргээх асуудлаар тохиролцоонд хүрэхэд шийдвэрлэх ач холбогдолтой гэж эх сурвалж хэлснийг тус сувгийн мэдээлэлд дурджээ.
Өмнө нь ТАСС-ын эх сурвалж мэдээлэхдээ, Эрдоган, Путин нар Туркт уулзах магадлал бага гэж байсан юм. Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгдэхдээ, хоёр улсын удирдагчдын уулзалтын талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй бөгөөд асуудал тодорхой болмогц хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэж байсан юм.
Энэ сарын 16-ны өдөр цахим сүлжээнд “Путин, Эрдоган нар 8 дугаар сарын 31-нд уулзана” гэсэн мэдээлэл цацагдсан боловч уулзах газрыг дурдаагүй байна.
Эх сурвалж: ТАСС
|