Пакистаны дүүжин тээврийн хэрэгсэл агаарт гацаж найман зорчигчийн амь нас эрсдэлд орсныг амжилттай буулгажээ

2023 оны 8 сарын 23

Arslan.mn

Пакистаны алслагдсан уулархаг нутагт өчигдөр иргэдийг зөөдөг дүүжин тээврийн хэрэгсэл агаарт гацаж, найман зорчигчийн амь нас эрсдэлд орсон байна.

Тэдгээрийн долоо нь хичээлдээ явж байсан 10-15 насны хүүхдүүд байжээ.

Аврах ажиллагаа нийтдээ 14 цаг үргэлжилж, сүүлчийн гурван хүнийг орой харанхуй болсон хойно аварч чадсан байна.

Пакистаны онцгой байдлын алба эхлээд нисдэг тэргээр хоёр хүүхдийг аварсан бол дараа нь агаарт татсан нэмэлт олсоор дахин гурван хүүхдийг авраад байв.

Хүчтэй салхи аврах ажиллагааг сунжруулж, цэргийн нисдэг тэрэг гацсан хүмүүст хоол хүнс, ундны ус өгч байжээ.

Газраас олон зуун метрийн өндөрт гацсан хүмүүсийг аврах ажиллагааг гэр бүл, төрөл төрөгсөд нь доороос сэтгэл түгшин ажиглаж байлаа.

Өглөөний долоон цагийн үед бүхээг эвдэрч, агаарт дүүжлэгдсэн байна. Энэ үед нутгийн хүмүүс хөрш тосгон руу сүмийн мөргөлд ашигладаг чанга яригчаар ослын талаар дуулгаснаар онцгой байдлын албанд мэдээлэл хүрсэн гэнэ.

Пакистаны уулархаг бүс нутагт зам тавих боломжгүйгээс иргэд нь тосгоноос тосгонд хүрэхдээ агаарын дүүжин тээвэр ашигладаг.

Тэр ч байтугай автомашиныг агаараар зөөх тохиолдол ч байдаг гэнэ.

Гэхдээ ийм тээврийн хэрэгсэл хуучирч муудсан байдаг тул осол эндэгдэл гарах явдал түгээмэл. 2017 онд дүүжин тээврийн бүхээг уулын хавцалд унаснаас 10 зорчигч амиа алдаж байжээ.

"Аллахын авралаар Баттаграм дахь ажиллагаа амжилттай өндөрлөлөө. Энэхүү хүнд хэцүү ажилд амиа хайрлалгүй зүтгэсэн манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, удирдлагууд, нутгийн иргэдэд талархлаа илэрхийлье" гэж Пакистаны дотоод хэргийн сайд Сарфраз Бугти өчигдөр орой сошиал хуудсандаа бичсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650012
0 эможи

keyboard_arrow_up