АНУ: Бүгд найрамдах нам 2024 онд НЭР ДЭВШҮҮЛЭХ хүнээ хэрхэн сонгох вэ?

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж магадгүй байна.  Гэхдээ тэр эхлээд намын намын сунгаанд ялах ёстой.

Түүний хэлснээр, намын сунгаанд өрсөлдөж буй бусад нэр дэвшигчидтэй харьцуулахад өөрийнх нь нэр хүндийн үзүүлэлтүүд маш өндөр байгааг сүүлд явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. “Миний хэн болохыг, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хэрхэн амжилттай хашсаныг маань олон нийт сайн мэднэ” гэж өдгөө 77 настай Д.Трамп нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

БНН-ын эхний мэтгэлцээн наймдугаар сарын 23-ны өдөр болно. Түүнчлэн хоёр дахь мэтгэлцээнийг дараагийн өдөр нь хийж магадгүй байна. Цаашлаад ойрын саруудад хамгийн цөөндөө гэхэд хоёр мэтгэлцээн хийх төлөвтэй байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигчийг тодруулах сунгааны эхний санал хураалт 2024 оны нэгдүгээр сарын 15-нд Айова муж улсаас эхлэх бөгөөд нэр дэвшигчдийг “шигших”-ийн тулд олон удаа мэтгэлцээн явуулж магадгүй байна.

Саяхан явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд, эрүүгийн олон хэрэгт холбогдоод буй Д.Трамп БНН-ын сунгаанд нэр дэвшигчдийг тэргүүлсээр байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649976
0 эможи

keyboard_arrow_up