Хөлбөмбөгийн ДАШТ: Швед бүсгүйчүүд дөрөв дэх удаагаа хүрэл медаль хүртлээ

2023 оны 8 сарын 21

Arslan.mn

Австрали ба Шинэ Зеландад болж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт бямба гарагт Австралийн Брисбен хотын “Лэнг Парк” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Тоглолтод Шведийн шигшээ баг талбайн эзэн Австралийн багийг 2:0 харьцаагаар буулган авснаар 4 дэх удаагаа /1991, 2011, 2019 онууд/ ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.

Өмнө нь швед бүсгүйчүүд 2003 онд ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн болж байв.

Arslan.mn

Харин Австралийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өмнө нь 2007, 2011, 2015 онуудад шилдэг наймд гурван удаа шалгарч байсан бөгөөд энэ удаагийн ДАШТ-нд шөвгийн дөрөвт үлдэж амжилтаа ахиуллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649910
0 эможи

keyboard_arrow_up