CNN телевизийн алдарт сэтгүүлч Ричард Квэст Монголд иржээ

2023 оны 8 сарын 16

Arslan.mn

CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, “Quest Means Business” нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квэст Монголд иржээ.

Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцана гэв. Мөн эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлдэх аж.

Тэрбээр сошиал хуудсандаа Монгол Улс түүний зочилсон 95 дахь улс болж буйг хуваалцсан байна.

Ричард Квэст нь 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оноос эхлэн Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649751
0 эможи

keyboard_arrow_up