Нисэх буудлын урсдаг замд хавчуулагдсан эмэгтэйн хөлийг тайрчээ
							 2023 оны 7 сарын 02						
						
					
Тайландын нийслэл Бангкок хотын нисэх буудлын урсдаг замд нэгэн зорчигч эмэгтэйн хөл хавчуулагдсан тул газар дээр нь тайрсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 57 настай эмэгтэй Бангкокын Дон Муеан нисэх буудлаас Нахон Си Таммарат мужийн чиглэлд нисэхээр хоёрдугаар терминал руу урсдаг замаар зорчиж байжээ.
Замд хавчуулагдсан хөлийг нь салгах аргагүй байсан тул эмч нар өвдөгнөөс нь дээгүүр тайрсан байна.
Харин инженер мэргэжилтнүүд одоо урсдаг замыг хааж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								
1
								 
								 
								
6
							
								 
								
6
								
1
								648612
								
								
							14 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр