Криштиану Роналду ГИННЕССИЙН дээд амжилтын номд бичигджээ
Криштиану Роналду шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон түүхэн дэх анхны хөл бөмбөгчин боллоо.
Өдгөө 38 настай португал хөлбөмбөгчин 200 дахь тоглолтоо мягмар гаргийн орой Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Исландын шигшээ багтай хийжээ.
Исландын нийслэл хот дахь "Laugardalsvöllur" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 89 дэх минутад Роналду цорын ганц гоолыг оруулсан байна. Энэ гоол нь түүний хувьд Португалын шигшээ багийн төлөө хийсэн 123 дахь гоол нь болсон бөгөөд мөн л дээд амжилт юм.
Роналду шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо 2003 онд хийсэн байна. Ташрамд, Олон улсын хөл бөмбөгийн түүх, статистикийн холбоо (IFFHS) Малайзын Сон Чин Аннаг (219 тоглолт) энэхүү дээд амжилтын эзэн гэж үздэг аж. Тэрбээр албан ёсоор тооцогдоогүй 24 тоглолтод оролцжээ.