Apple компани өнгөрсөн шөнө Vision Pro AR чихэвч танилцууллаа

2023 оны 6 сарын 06

Arslan.mn

Дэлхийн технологийн тэргүүлэгч Apple компанийн жил тутмын хөгжүүлэгчдийн чуулган WWDC 2023 (Worldwide Developers Conference) өчигдөр эхэлж, цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Vision Pro AR

Ирэх намар худалдаанд гарах Vision Pro AR чихэвч нь харагдах байдлаараа цасны шилтэй төстэй, 23 сая пиксел бүхий хоёр дэлгэцтэй. Apple-ийн зүгээс "Орон зайн компьютер" гэж тодотгож буйн учир нь M2 чипийн зэрэгцээ R1 хэмээх шинэ процессорын тусламжтайгаар виртуал орчныг бодитойгоор мэдрүүлэх аж.  Хэрэглэгч чихэвч зүүх үед нүдний өмнө програмын дүрс бүхий талбар харагдана. Төхөөрөмжийг сонгох эсвэл гүйлгэхийн тулд нүдний харц, гар дохио ашиглан удирдана.

Үнийн хувьд 3,499 доллараар худалдаанд гарах юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647837
0 эможи

keyboard_arrow_up