Туркийн ерөнхийлөгчөөр Р.Эрдоган дахин сонгогдож 20 жилийн ноёрхол үргэлжлэв
Энэ сарын 14-ний өдөр Турк улсын иргэд чухал ач холбогдолтой ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгцгөөсөн. Санал хураалтаар Режеп Тайип Эрдоган болон сөрөг хүчний Кемал Килиждароглу хоёрын хэн нь ч сонгогчдын 50 хувийн саналыг авч чадаагүй учир дахин сонгууль явуулах болсон.
Тэгвэл өнгөрсөн ням гарагт болсон дахин сонгуулиар Эрдоган 52.1%, Килиждароглу 47.9% санал авч Эрдоганы 20 жилийн ноёрхол үргэлжлэв. Сөрөг хүчний нэр дэвшигч Килиждароглу тус санал хураалтыг сүүлийн жилүүдэд болсон хамгийн шударга бус сонгууль гэсэн ч үр дүнг эсэргүүцээгүй юм.
Ялалт байгуулсныхаа дараа Эрдоган нийслэл Анкара хотноо үг хэлэхдээ бүх маргаан үл ойлголцлыг ардаа орхин, үндэсний үнэт зүйлийн дор нэгдэхээ амласан байна. а.