Өмнөд Солонгост зорчигч нислэгийн үеэр онгоцны хаалга онгойлгожээ
2023 оны 5 сарын 27
Өмнөд Солонгосын Жэжү арлаас Тэгү хотын чиглэлд нисэж байсан онгоцны ослын хаалгыг нэг зорчигч нээсэн хэрэг гарчээ. Тухайн зорчигч санаандгүй үйлдэл байсан гэж мэдүүлсэн байна.
194 зорчигчтой Asiana Airlines компанийн энэ онгоц Тэгү хотын нисэх буудалд газардахын өмнөхөн ийм хэрэг гарсан байна.
Онгоцонд 190 гаруй хүн байсан бөгөөд 200 метрийн өндөрт нисэж байхад нь хаалгыг онгойлгосон ч ямар нэг хохирол эндэгдэлгүй газардаж чаджээ.
Цагдаа нар ослын хаалгыг нээсэн 33 настай эрэгтэйг баривчилсан байна. Хаалгыг нээсний дараа зорчигчдоос есөн хүний амьсгаа боогдож, цочролд орсныг эмнэлэгт хүргэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
6
3
1
10
647515
24 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс